Skip links

ТАНЫ
КАБЕЛИЙН ШИЙДЛИЙГ
цогцоор нь

БИДНИЙ ТУХАЙ

Новатек Интернэшнл ХХК нь 2002 оноос Монгол улсын эрчим хүч үйлдвэрлэл, дамжуулах, түгээх салбарт хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүх төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг мэргэжлийн төвшинд тасралтгүй ханган нийлүүлж байна.

Бид 2016 оноос ОХУ-ын “Томск Кабель” үйлдвэрийн албан ёсны борлуулагчаар хамтран ажиллаж КАБЕЛЬ ХАУС брэндийг үүсгэн байгуулсан бөгөөд чанарын шаардлагад нийцсэн бүх төрлийн кабелиудыг эрчим хүч, уул уурхай, барилга, дэд бүтэц, ХАА болон аж үйлдвэрийн салбарт нийлүүлж байна. Бид хувь хүн, албан байгууллагын кабелийн хэрэгцээг 360 цогц үйлчилгээгээр шийдэж, хамтарч ажилладаг.

БИД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Харилцагчийн үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай байлгахын тулд бид тууштай ажилладаг.

Оновчтой, үр ашигт шийдлийг хурдан шуурхай санал болгодог.

Харилцагчийн итгэлт найз, хамтрагч нь байдаг.

360 ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид харилцагчдадаа түргэн шуурхай хүргэлтийн үйлчилгээ, мэргэжлийн инженерингийн зөвлөгөө, эргэх холбоо бүхий 360’ цогц үйлчилгээг үзүүлж, оновчтой шийдлийг санал болгодог.

БИД ШИЙДЛЭЭР ХАМТАРДАГ

Бид барилга, эрчим хүч, уул уурхай, худалдаа зэрэг бүхий л салбарт чанарын шаардлагад нийцсэн бүх төрлийн кабелийг хэрэгцээт тоо хэмжээгээр шаардлагатай хугацаанд нь нийлүүлдэг.

БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

ПВ3, ПУГВ, ПВ1, ПУВ

Зориулалт: Олон ширхэгтэй, уян хатан чанартай болон 1 ширхэгтэй хатуу зэс утас бөгөөд цахилгаан угсралтанд хамгийн түгээмэл ашигладаг кабель.
Онцлог: Өнгөний сонголт (Улаан, цэнхэр, ногоон, шар, шар-ногоон, гэх мэт.)
Хөндлөн огтлол: 1×1.5, 1×2.5, 1×4, 1×6, 1×10, 1×16, 1×25, 1×35, 1х50, 1х70, 1х95
Хүчдэл: 450В/750В хүртэлх хувьсах хүчдэл, 1кВ хүртэлх тогтмол хүчдэлээр ажилладаг төхөөрөмжүүдийн угсралт, гэрэлтүүлгийн систем, цахилгаан хэлхээнд ашигладаг.

АВВГ

Зориулалт: Ахуйн нөхцөлд болон барилга байгууламжид ашиглах боломжтой.
Онцлог: Халуун, хүйтэнд буюу -50С-аас +50С-д тэсвэртэй, поливинихлоридон бүрээстэй. Өнгөний сонголт: хар
Хөндлөн огтлол: 2х6, 2х10, 2х16, 3х6+1х4, 3х10+1х6, 3х16+1х6, 3х25+1х10, 3х35+1х16, 3х50+1х25, 3х70+1х35, 3х95+1х50, 3х120+1х50, 3х150+1х70, 3х185+1х95, 3х240+1х120
Хүчдэл: 380В-1000В-ын цахилгаан энергийг дамжуулах хүчин чадалтай.

КГ

Зориулалт: Барилга, гэрэлтүүлэг, уул уурхай, үйлдвэрийн нөхцөл болон ахуйн хэрэглээнд түгээмэл ашигладаг хүчний кабель.
Онцлог: Нугаралтанд тэсвэртэй зөөлөн шинж чанартай, төрөл загвараас хамаарч -60С-аас +50С градусын хэмд тэсвэртэй учир Монголын эрс тэс нөхцөлд бүрэн тохирдог. Өнгөний сонголт: хар
Хөндлөн огтлол: 1х10, 1х16, 1х25, 1х35, 1х50, 2х1.5, 2х2.5, 2х4, 2х6, 2х10, 2х16, 3х1.5+1х1.5, 3х2.5+1х1.5, 3х4+1×2.5, 3х6+1х4, 3х10+1х6, 3×16+1×10, 3х25+1х16, 3×35+1×16, 3×50+1×25, 3×70+1×35
Хүчдэл: 380В-1000В-ын цахилгаан энергийг дамжуулах хүчин чадалтай.

ВВГ

Зориулалт: Хуурай болон чийгтэй үйлдвэрийн барилга байгууламжинд болон ахуйн нөхцөлд газраар татах зориулалттай зэс дамжуулагчтай цахилгаан хүчний кабель.
Онцлог: Поливнилхлоридийн пластикат тусгаарлагч болон бүрхэвчтэй. Гадаад орчны -50С-аас +50С-д тэсвэртэй, ГОСТ 16442-80 стандартад нийцсэн.
Хөндлөн огтлол: 1х10, 1х16, 1х25, 1х35, 1х50, 2х1.5, 2х2.5, 2х4, 2х6, 2х10, 2х16, 3х1.5+1×1.5, 3х2.5+1×1.5, 3х4+1×2.5, 3х6+1×4, 3х10+1х6, 3×16+1×10, 3х25+1х16, 3×35+1×16

YJLY, YJV

IEC стандартын Хятад хүчний болон өндрийн кабель.

ААБЛУ

Зориулалт: Хатуу хөнгөн цагаан өндрийн кабель
Онцлог: Ган туузан хамгаалалттай, -50С-аас +50С-д тэсвэртэй, давхар, тостой шилэн, хатуу хөнгөн цагаан кабель
Хөндлөн огтлол: 3х35, 3х50, 3х70, 3х95, 3х120, 3х150, 3х185, 3х240
Хүчдэл: 6кВ, 10кВ-ын цахилгаан дамжуулах хүчин чадалтай.

КГЭ

Зориулалт: Экскаваторын тэжээл, үйлдвэр, уул уурхай болон ахуйн бусад нөхцөлд ашиглах боломжтой.
Онцлог: Уян зэс голтой кабель, гадаад орчны -60С-аас +50С-д тэсвэртэй.
Хөндлөн огтлол: 3х35, 3х50, 3х70, 3х95, 3х120
Хүчдэл: 6кВ мөн 380В-1000В-д хэрэглэх боломжтой.

ППВ

Зориулалт: Барилга байгууламж, ил талбайд ашиглах зориулалттай ба гэрэлтүүлэг, машин техникийн холболт, угсралтад өргөн ашигладаг.
Онцлог: Поливнилхлоридийн пластик тусгаарлагчтай -15С-аас дулаан байх үед угсралт хийнэ.
Хөндлөн огтлол: 2х0.75, 2х1.5, 2х2.5, 2х4, 3х1.5, 3х2.5, 3х4
Хүчдэл: 450В, 750В-ын хүчин чадалтай.

ПВС

Зориулалт: Гүний худаг болон ахуйн хэрэглээний уян зэс кабель.
Онцлог: Поливинилхлоридон бүрээстэй, ус чийгийн хамгаалалттай
Хөндлөн огтлол: 2х1.5, 2х2.5, 2х4
Хүчдэл: 220В-д ашиглагддаг.

АППВ

Зориулалт: Барилга байгууламж, дотор монтажид ашиглагддаг.
Онцлог: Нэг судалтай хатуу хөнгөн цагаан кабель
Хөндлөн огтлол: 2х1.5, 2х2.5, 2х4, 3х4
Хүчдэл: 450В, 750В-ын хүчин чадалтай.

CИП-2

Зориулалт: Хатуу хөнгөн цагаан агаараар татах зориулалттай кабель утсыг суурин газар хэрэглэхэд тохиромжтой.
Онцлог: Гадаад орчны -50С-аас +50С-д тэсвэртэй, 4 судалтай, поливинилхлоридон хамгаалалттай.
Хөндлөн огтлол: 3х16+1х25, 3х25+1х35, 3х35+1х54, 3х50+1х70
Хүчдэл: 0,4кВ-ын хүчин чадалтай.

КВВГ, АКВВГ

Зориулалт: Цахилгааны тоног төхөөрөмж, угсралт, аппаратуудад зориулагдсан удирдлагын кабель.
Онцлог: -50С-аас +50С-д ашиглах боломжтой. Хүйтэнд тэсвэртэй, ган ленттэй, ил агаарт ашиглах боломжтой. Механик гэмтлээс хамгаалагдсан. Поливинилхлоридон тусгаарлагчтай бүрээстэй зэс, хөнгөн цагаан хатуу бүрээстэй кабель.
Хөндлөн огтлол: 4х1.5, 4х2.5, 7х1.5, 7х2.5, 14х1.5, 14х2.5, 21х1.5, 21х2.5, 7х4 14х4,
Хүчдэл: 660В хүртэлх хүчин чадалтай.

ХАМТРАН АЖИЛЛАДАГ ҮЙЛДВЭРҮҮД

Бид олон улсын стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй тогтвортой хамтран ажилладаг.

tomsk-cable-1
tano-cable-1

ХОЛБОО БАРИХ

Төв оффис

Гранд Плаза цогцолбор, 802 тоот, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Агуулах

ТЭЦ-4 зүүн урд, Эрчим хүчний гудамж, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улc

ЗАХИАЛГА ӨГӨХ

Хэрвээ танд асууж тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу. Бид танд хүссэн зөвлөгөө, мэдээлэл өгөхөд хэзээд бэлэн.

contact